Sunday, May 27, 2007

Хакухо 69 дэх их аварга

Хакухо 15 давж, эзэн хааны цомыг 3 дахиа хүртлээ. Ирэх 7 сараас дохе дээр 2 монгол их аьарга хүч үзэх болно.

Wednesday, May 23, 2007

2007 оны хөлбөмбөгийн хамгийн гол тоглолт боллоо. АС Милан европын клубуудын аварга...



АС Милан аваргуудын лигт түрүүлж, шилжин явах цом зургаа дахиа хүртсэнд олон сая хөлбөмбөг сонирхогчид баяртай байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Сери А-д тэр бүр гарааны бүрэлдхүүнд гардаггүй "хөгшин үнэг" Филиппо Индзаги хагас шигшээ тоглолтын нэг баатар болсон Реинагийн хаалганд дувль хийлээ. Мөнхийн залуу Паоло Мальдини дахин цом гардаж авлаа. Ирэх жил Москвад энэ амжилтаа давтах хүсэлтээ байгаа гэлээ. Милан дахин цомд түрүүлэхийн тулд 2006-2007 онын улиралд ялан диилсэн багуудаас нь дутахгүй өрсөлдөгчид тулгарах болно. Дундаж нас нь 30 хэвийж байгаа Россорери чүүд дахин ийм гайхамшигтай цуврал үзүүлнэ гэхэд эргэлзээ төрүүлж байна. Ер нь аваргуудын лигт жил дараалан түрүүлсэн баг өнгөрсөн зууны 60-70-аад онд л алдарт Реал, Аякс, Бавари багуудаас өөр гараагүй л байна. Тэгэхдээ бөмбөг бөөрөнхий л гэдэг. Магадгүй АС Миланы Какагийн гялалзсан тоглолт биднийг хүлээж байгаа тул Мальдинигийн хүсэл бодит зүйл болгож ч болох юм.

Friday, May 4, 2007

шинэ жилийн нээлт



Улс төрийн боловсролын академийн дэргэдэх Либерал Дээд Сургууль, 2006/2007 оны хичээлийн шинэ жилийн нээлт

Завхан нутаг сайхан нутаг Замын хүн саатмаар нутаг... билүү



Тэлмэн нуурын мандал дээр
Тэнгэрийн үүлс зүсээ тольдоно.